Жолоодох эрхийн үнэмлэх захиалах үйлчилгээг түр хаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Жолоодох эрхийн үнэмлэх захиалах үйлчилгээг өнөөдрөөс эхлэн 2025 оны нэгдүгээр сарын нэгний 01:00 цаг хүртэл түр хааж байна.
Төсвийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу төсвийн жил
дуусгавар болж байгаатай холбогдуулан дараах үйлчилгээг түр авах боломжгүй болохыг ЦХИХХЯ мэдэгдлээ.
Үүнд:
-Жолоодох
эрхийн үнэмлэх захиалах
-Монгол
улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах (1 жил)
-Монгол
улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах (2 жил)
-Монгол
улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах (3 жил) үйлчилгээ багтжээ.