БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт шинэ жилийн баяраар 9 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-12-27 17:47:51

Өлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт шинэ жилийн баяртай холбоотойгоор 9 хоног амарна.


Тодруулж хэлбэл, энэ сарын 30, 31-ний өдөр болон ирэх сарын 1-8-ны өдрүүдэд ажиллахгүй. Учир нь ОХУ-д нэгдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд шинэ жилийн амралтын өдрүүд тохиож байгаа аж.   

  

Харин ирэх сарын 9-ний өдрөөс боомт үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 


Ташрамд дурдахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.

Холбоотой мэдээ