БУЛГАН: Модон барилдааны дэлхийн аварга Э.Орхонтамир оны онцлох хүүхэд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Мас-рестлингийн спортын холбооны оны онцлох хүүхдээр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Э.Орхонтамир шалгарлаа.
Монголын Мас-рестлингийн спортын
холбооны тамирчин, Өсвөр үеийн дэлхийн дэд аварга, Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Европ тивийн аварга шалгаруулах
тэмцээний дэд аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн
медальтай юм.
2023 онд Булган аймгийн Хүүхэд
гэр бүлийн хөгжил хамгааллын газраас аймгийн “Спортын шилдэг
хүүхэд”-ээр шалгаруулж байсан бол энэ
жил Монголын шилдэг хүүхэд боллоо.