БАЯН-ӨЛГИЙ: Үхэр болон хонины тоогоор Цэнгэл сум тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-12-30 18:05:31

2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэд мал тооллогын урьдчилсан дүнгээр 2 сая 124.8 мянган толгой мал тоолуулжээ.


Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 78.7 мянгаар өссөн үзүүлэлт байна. Үүнээс тэмээ 486, адуу 9020, үхэр 8342, хонь 29021, ямаа 31851 толгойгоор тус тус нэмэгджээ.


Сумдын хувьд Булган сумын малын тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 12.6 мянга, Улаанхус сумынх 609 толгойгоор буурсан. Харин бусад сумын хувьд 1628-23472 толгой малаар тус тус өссөн байна.


Мал тооллогын дүнгээс харахад Алтанцөгц сум хамгийн олон буюу 1579 тэмээ тоолуулжээ. Ногооннуур сум хамгийн олон адуутай (14186), Цэнгэл сум хамгийн олон (20516) үхэртэй. Харин хонины тоогоор Цэнгэл (116603), ямааны тоогоор Ногооннуур сум (128175) тус тус тэргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ