БУЛГАН: Аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр Б.Лодойдамбыг улираан сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-31 09:43:40

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хүүхдийн нэгдсэн чуулганаар 2024-2025 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах Хүүхдийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон Булган аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүн, нарын бичгийн үүрэгт ажлуудыг нээлттэй сонгон шалгарууллаа.


2024-2025 оны Булган аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр Булган сумын 1-р сургуулийн 12д ангийн суралцагч Б.Лодойдамбыг улираан сонгосон бол дэд тэргүүнээр Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн суралцагч Б.Буянжаргал, нарийн бичгээр Булган сумын 1-р сургуулийн 10а ангийн суралцагч Б.Мөнхжин нарыг тус тус сонголоо.

 

2024-2025 онд ажиллах Хүүхдийн зөвлөлийн гишүүдээр

2-р сургуулийн суралцагч Г.Мэндбаяр

3-р сургуулийн суралцагч Ц.Энхбулган

1-р сургуулийн суралцагч О.Шагай

1-р сургуулийн суралцагч Э.Цэлмэг

1-р сургуулийн суралцагч З.Мишээл

1-р сургуулийн суралцагч Учрал

2-р сургуулийн суралцагч Б.Мишээл

2-р сургуулийн суралцагч Хонгорзул

3-р сургуулийн суралцагч Буяндэлгэр

Хутаг-Өндөр сумын суралцагч Номинзаяа

Хишиг-Өндөр сумын суралцагч Уртнасан

Сэлэнгэ сумын суралцагч Ариун-Эрдэнэ нар ажиллахаар сонгогдлоо.

 

Хүүхдийн чуулганаар “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд” танин мэдэхүйн үзүүлэх сургалтууд зохион байгуулсан юм. Цэрэг, эх оронч үзлийг бий болгох сэдвээр Булган аймгийн ЗДТГ-ийн Цэргийн штабын орон нутгийн хамгаалах, бэлтгэл сургалтын офицер, хошууч Б.Намнансүрэн, Эрүүл мэндийн боловсрол олгох сэдвээр Эрүүл мэндийн мэргэжилтэн М.Энхбаяр, Уур амьсгалын өөрчлөлт-Байгаль орчны мэргэжилтэн Х.Ганчимэг, Гамшгийн үед авах арга хэмжээ сэдвээр Гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Х.Чинзориг нар сургалт хийлээ.









Холбоотой мэдээ