БАЯНХОНГОР: Ямаан сүргийн тоо толгойгоор улсад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 4026.1 мянган толгой мал тоолуулж, ямаан сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлжээ. Мал сүргийн дийлэнх нь ямаа /59.4 хувь/ бол хонь 29.4 хувь, үхэр 5.5 хувь, адуу 4.4 хувь, тэмээ 1.3 хувийг тус тус эзэлж байна.
Нийт малын тооны хувьд өмнөх оноос 46.1 мянган толгойгоор буюу 1.1 хувиар буурсан бол төрлөөр нь авч үзвэл: адуу 176.8 мянга болж 0.3 хувиар буурсан, үхэр 221.4 мянга болж 7.6 хувиар буурсан, тэмээ 52.6 мянга болж 7.0 хувиар өссөн, хонь 1184.8 сая болж 2.8 хувиар буурсан, ямаа 2390.4 сая болж 0.04 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр:
Баацагаан сум 370.1 мянган толгой мал,
Бөмбөгөр сум 289.3 мянган толгой мал,
Бууцагаан сум 272.2 мянган толгой мал,
Өлзийт сум 269.2 мянган толгой мал,
Галуут сум 251.2 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлжээ. Харин Галуут сум адуу, Эрдэнэцогт сум үхрийн тоогоор, Баянлиг сум тэмээ, Баян-Овоо сум хонь, Баацагаан сум ямааны тоогоор тус тус тэргүүлсэн байна.
Сонирхуулахад, Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал, Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал, Төв аймаг 4.2 сая толгой мал, Архангай аймаг 4.1 сая толгой мал, Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулж улсын хэмжээнд эхний тавд багтжээ.