Х.Энхмандах дэлхийн чансааны 12 дугаарт жагслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын рингэнд таван тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан Монголын боксчин Х.Энхмандах WBA холбооны шинэчлэгдсэн чансаагаар жиндээ 12 дугаарт жагсав.
Flyweight буюу 51 кг-ын чансааны тэргүүн байрт ямар нэг тамирчин бичигдээгүй бөгөөд дэд байрт Пуэрто-Рикогийн боксчин, мэргэжилд 7-0 амжилттай яваа Янкейл Ривера эрэмбэлэгдсэн байна. Манай тамирчны хувьд ойрын 1-2 тулаанд ялалт байгуулбал дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөх боломжтой.
Тэрбээр өнгөрсөн сарын 6-нд Америкийн
боксчин Карлон Жонсоныг нэгдүгээр үеийн хоёр дахь минутад хүнд цохилтоор буулган
авсан юм.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
17 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
17 цаг