СЭЛЭНГЭ: Энэ сард ихэнх нутгаар ОЖД-аас 3-6 градус хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 3 /МОНЦАМЭ/.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн бүх сумын нутгаар энэ сард агаарын
дундаж температур болон хур тунадас ОЖД-ийн орчим
байх төлөвтэй
байна.
Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн жиндүү байх боловч нэгдүгээр
арав хоногийн дунд үеэр агаарын температур өдөртөө уярах төлөвтэй байна. Харин
хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн
үеүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар ОЖД-аас 3-6 градус хүйтэн байна.
Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн
дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд цас орж, зарим газраар салхи
ширүүсч цасан шуурга шуурч болзошгүй байна.
2011-2020 оны нэгдүгээр
сарын цаг агаар ямар байсан тойм мэдээг хүргэе.
Нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь -24-30 градус хүйтэн байдаг байна. Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон
жилийн явцаас харвал, 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-8 градсаар дулаан байсан нь 1979 оноос хойших хамгийн дулаан 1 дүгээр сар болжээ.
Харин 2011 оны 1 дүгээр
сард нийт нутгаар ОЖД-аас 1-9
градусаар хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр
сар болсон байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар 0-2 мм ордог
байна. Зарим жил ОЖД-аас хэд дахин их
болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг
байна.
Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр сард ихэнх нутгаар олон
жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1
сар болжээ.
Харин 1993, 2020 оны 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай
байснаар 1979 оноос хойших хамгийн бага тунадастай 1 дүгээр сар болсон байна.