ХОВД: Хог хаягдлын менежментийг сайжруулахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ жил боловсрол, эрүүл мэндийн салбар болон хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд түлхүү анхаарна.
2025 оны төсвөөс боловсролын салбарт хоёр тэрбум, эрүүл мэндийн салбарт гурван тэрбум төгрөг, мөн хог хаягдлын менежментийг сайжруулахаар 2.5 тэрбум төгрөг хуваарилсан юм.
Уг хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулахад анхаарч ажиллах чиглэл өгсөн тухай Ховд аймгийн ЗДТГ-аас өнөөдөр мэдээллээ.
Ховд аймгийн төвлөрсөн хогийн цэг 278 га талбайг эзэлж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгийн гадна талбайд хог хаягдал асгаснаар шинэ хогийн цэг үүсэхээр байгаа юм. Иймээс цаашид хог хаягдал тархсан талбайг хумих, түрж булах зэрэг олон талт ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.