Энэ онд учрах гол эрсдэлүүдийг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 7 /NHK/. Геополитикийн хувьд 2025 он Хүйтэн дайны эхэн үеэс хойших хамгийн аюултай жил болно гэж Америкийн “Eurasia Group” зөвлөх үйлчилгээний фирм анхааруулжээ. Тус фирм жил бүр гаргадаг “Топ эрсдэлүүд-2025” тайлангаа даваа гарагт танилцуулсан бөгөөд уг тайланг гаргахад тус группийн ерөнхийлөгч Иэн Бреммер оролцсон байна.
Манлайлал дутмаг байгаагаас үүдэн хаа сайгүй хүмүүс
геополитикийн тогтворгүй байдал өсөн
нэмэгдэж байгаатай нүүр тулах “Тэгийн бүлэг”-ийн ертөнц ирж
байгааг И.Бреммер энэ оны номер нэг эрсдэл гэж нэрлэжээ.
Үүний уршгаар бид 1930-аад он, Хүйтэн дайны эхэн үеийнхтэй харьцуулж болохоор дэлхийн түүхэн дэх онцгой аюултай үе рүү орж байна гэж тэрбээр хэлсэн байна.
И.Бреммер цахимаар ярилцлага өгөх үеэрээ, АНУ бол дэлхийн хамгийн хүчирхэг орон гэдгийг онцолсон боловч Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын шинэ засаг захиргаа олон улсын тавцанд нэг талыг баримталсан бодлого явуулах хандлагатай байгааг дурджээ. Түүний хэлснээр “гадаад бодлогод илүү ажил хэрэгч хандлага” бий болж, АНУ-ын тэргүүлсэн олон талт үзэл баримтлал, дэлхийн институциуд, хууль дээдлэх ёсыг дэмжихээс ухарч няцах төлөвтэй байна.
Хятадын тухайд И.Бреммер хэлэхдээ, тус улс “дотооддоо илүү их анхаарал хандуулж байгааг” дурдаад, эдийн засаг, дотоодын асуудалд анхаарлаа хандуулах нь гарцаагүй гэсэн байна. Мөн “Доны дүрэм” буюу Д.Трамп Цагаан ордонд эргэн ирсэн, АНУ-Хятадын зөрчилдөөн, Орос, Иран болон хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлүүд багтжээ.