Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр,
Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын
хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7
градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар
-11...-16 градус хүйтэн байна.