ХОВД: Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар -19-24 градус хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-10 09:20:20

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Цас орохгүй.


Салхи баруунаас секундэд 3-8 метр,
алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд алтайн өвөр говиор болон уулархаг нутгаар -7-12 градус, Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар -19-24 градус, бусад нутгаар -14-19 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ


Өчигдөр өдөр Чандмань, Алтай, Дарви, Үенч, Дөргөн сумын нутгаар 0.0-0.3 мм, өнгөрсөн шөнө Алтай, Үенч, Дөргөн сумын нутгаар 0.0-0.4 мм тунадас орлоо. Салхи ихэнх нутгаар секундэд 0-7 метр байв.

Харин агаарын температур өчигдөр өдөр -7-22 градус хүйтэн, өнгөрсөн шөнө -21-37 градус хүйтэн байлаа. 

  

Холбоотой мэдээ