ЗАВХАН: 10 аймгийн нутагт 38.7 мянган толгой мал оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2025
оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн зургаан сумын 87 өрхийн 38.7 мянган толгой мал гадны аймгийн нутагт отроор өвөлжиж байна.
Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Хэнтий, Төв, Орхон, Увс, Говьсүмбэр аймгийн 25 сумын нутагт отроор өвөлжиж байна.
Хамгийн олон мал буюу Их-Уул, Тосонцэнгэл сумаас 14 өрхийн 4.7 мянган толгой мал Архангай аймгийн Хайрхан, Батцэнгэл, Цахир, Чулуут, Хангай, Тариат сумын нутагт отроор өвөлжиж байна.
Завхан аймагт 2024
оны жилийн эцэст 10054 малчин өрх, 3888 малтай өрхөд 3008.2 мянган толгой
тоологдож, хонин толгойд шилжүүлснээр 5.5
сая толгой мал өвөлжиж байна.
Өөрийн аймгийн буюу Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт Тэлмэн, Цэцэн-Уул, Завханмандал сумын 44 өрхийн 27.3 мянган толгой мал оторлож байна.
Хилийн зурвас газарт Баянтэс, Тэс сумын 81 өрхийн 43 мянган
толгой мал отроор өвөлжиж байна.
Өөрийн аймгийн бусад сумын нутагт Цагаанхайрхан, Отгон, Баянхайрхан сумаас 34 өрхийн 16.3 мянган толгой мал Алдархаан, Шилүүстэй, Сонгино, Түдэвтэй, Асгат, Тэс, Нөмрөг, Яруу, Дөрвөлжин суманд оторлож байна гэж Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Нүүрний гэрэл зургийг: Н.Сүхбатын архиваас