ХОВД: Аймгийн удирдлагууд 16 суманд бүсчилсэн хэлбэрээр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөр болон 2025 оны төсвийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь
танилцахаар дөрвөн баг
томилжээ.
Тус багт аймгийн удирдлагууд болон улсын бүртгэл, нийгмийн даатгал, цагдаа,
онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагын холбогдох төлөөллүүд ажиллаж,
чиг үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээний мэдээллийг иргэдэд танилцуулж байна.
Ажлын багийнхан энэ сарын 8-ны өдрөөс эхлэн
хөдөөгийн 16 суманд тодорхой хуваарийн дагуу бүсчилсэн байдлаар ажиллаж байгаа юм.
Тухайлбал, Ховд аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан
өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын
баг Манхан, Алтай, Үенч, Булган суманд
ажиллана гэж Ховд
аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.