Эрэн сурвалжилж байсан сэжигтэнг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-21 17:04:08

Ноцтой дээрмийн хэрэгт холбоотой 3 этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө үлдсэн нэг гэмт этгээдгийг цагдаа нар олж баривчилсан байна.

Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. Цагдаа нар дээрх гурван этгээдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин алдагдсан мөнгөний хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоох аж. Өмнө нь 18-нд түүний хамсаатан болох  С.Галбадрахыг Булган аймгаас баривчилсан бол 19-ний өдөр Н.Билэгбаатарыг нийслэлээс баривчилжээ. Ийнхүү эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг баривчилснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ