ХОВД: Мөсөн сурын харваачид оны эхний тэмцээнээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
2025 оны мөсөн сурын харвааны нээлт Буянт гол дээр боллоо.
Энэ сарын 11-нд
болсон тус тэмцээнд Ховд, Баян-Өлгий аймгаас 60 гаруй харваач оролцож, 20 сум харваж
өрсөлджээ.
Ингээд
тэмцээний тэргүүн байрт Алтайн шонхор багийн харваач, мөсөн сурын улсын мэргэн А.Мөнхбат, дэд
байрт Дуут сумын
Бүргэдтэй хайрхан баг, мөсөн сурын улсын эрэмгий харваач, спортын мастер
Ш.Баянмөнх, гуравдугаар байрт Алтайн шонхор багийн харваач, мөсөн сурын спортын мастер
П.Галцог шалгарав.
Харин
тусгай
байрт
Шинч мэргэд багийн харваач Б.Баатархүү, Баян-Өлгий аймгийн сурын холбооны харваач
М.Төртулга, Дуут сумын Бүргэдтэй хайрхан багийн залуу харваач Б.Пүрэв-Эрдэнэ нар
тус тус шалгарсан гэж Ховд аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Мөсөн сурын
харвааг өвлийн хүйтэнд буюу идэр ес эхлэхэд тоглоод ес дуусахад хаадаг
уламжлалтай. Мөн дандаа эрэгтэйчүүд харвадгаараа онцлог юм.