ЗАВХАН: Хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-22 17:13:18

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 71.8 мянган хүн амтайгаас 15 хүртэлх насны хүн амын хувь өндөр байна.


Завхан аймагт сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн багасах хандлагатай байгаа нь хүн амын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.


Залуу хүн амын эзлэх хувь өндөр бол тухайн улс орнууд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлого, хөтөлбөрийг боловсруулдаг.


Харин хүн ам нь хөгшин насны бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт болон ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог.


Завхан аймгийн 2024 оны жилийн эцсийн хүн амын суваргыг авч үзвэл 4 хүртэлх насныхан хамгийн их хувьтай байна. Нийт хүн амын 26.5 хувийг нь 35-54 насныхан, 27 хувийг нь 16-35 насныхан, 32.1 хувийг нь 16 хүртэлх насныхан эзэлж байна.


Хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байгаа нь ажиллах хүчний нөөц хангалттай байгаа үзүүлэлт бөгөөд ажлын байрыг олноор бий болгох шаардлагатайг харуулж байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ