УВС: Өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-23 16:04:28

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нэг кг үхрийн мах дунджаар 14000 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 5.0 хувиар, өмнөх сарын дундаж үнээс 11.1 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 40.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Элсэн чихэр 4500 төгрөгийн дундаж үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнэ, өмнөх оны мөн үеийн дундаж үнийн түвшинд байна. Цагаан будаа дунджаар 4000 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 2.6 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 3.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Нэг литр шингэн сүүний дундаж үнэ 4666 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 12.9 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 22.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нэг кг задгай гурилын дундаж үнэ 3367 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ долоо хоногт боодолтой өвс дунджаар 22500 төгрөгийн үнэтэй байна.


2025 оны нэгдүгээр сарын нэг дэх долоо хоногт А-80 бензиний дундаж үнэ 2833 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнэ, өмнөх оны мөн үеийн дундаж үнийн түвшинд байна.


Харин А-92 бензиний дундаж үнэ 2883 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнэ, өмнөх оны мөн үеийн дундаж үнийн түвшинд байна. Дизель түлшний дундаж үнэ 3620 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 0.6 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 10.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Холбоотой мэдээ