БАЯНХОНГОР: “Номтой нөхөрлөе” өдөрлөгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-31 11:17:22

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. “Номтой нөхөрлөе”  өдөрлөгийг Баянхонгор аймгийн Төв номын сан, “Мөнхийн үсэг” номын дэлгүүр хамтран Зэвсэгт хүчний дугаар ангид зохион байгууллаа


Цэргүүдийн сурч мэдэх хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээг хангах, соён гэгээрүүлэх зорилготой тус үйл ажиллагааг цаашид уламжлал болгохоор төлөвлөжээ.


Мөн үеэр 1950-1990 оны үед уйгаржин монгол бичиг болон кириллээр хэвлэгдсэн үе үеийн түүхэн үйл явдал, онцлогийг өгүүлсэн ном, хэвлэлийг дэлгэн үзүүлсэн нь өдөрлөгт оролцогчдын анхаарлыг татсан, өв соёлоо сурталчлан таниулсан онцлогтой ажил болсон байна.


Номын үзэсгэлэнд, 1990 онд уйгаржин монгол бичиг болон англи, хятад хэлээр хэвлэгдсэн “Монголын нууц”, 1975,1980,1986 онд хэвлэгдсэн “Байлдааны дүрэм”, “Цагийн бүртгэл” бүтээлүүд байсан нь цэргүүдийн сонирхлыг ихэд татжээ.



Холбоотой мэдээ