ДУНДГОВЬ: Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-02-03 17:18:38
altantogos

Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Цэргийн хэлтэс, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангаас хамтран Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тэмдэглэв.


Тус үйл ажиллагааны хүрээнд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Цэргийн түүхийн музейн үзмэрийн үзэсгэлэн гаргаж, баримтат киног толилуулсан төдийгүй хүүхэд, залуучуудад Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор Л.Баяр “Эх орны үнэ цэн-Иргэдийн бахархал”, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Нарангэрэл “Их жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг” сэдвээр лекц уншиж, урлагийн тоглолт боллоо.


Доктор, дэд профессор Л.Баяр илтгэлдээ “Эх оронч үзэл гэж эх орондоо зориг хатуужилтай, нэр төртэй зүтгэх үзэл, эх орныхоо эх түүх соёл, ололт амжилтаар бахархах иргэний байр суурь болон өөрийгөө ард түмний салшгүй нэг хэсэг нь хэмээн тооцохыг хэлнэ хэмээн ойлгож болно.

Эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний гол бахархлын гол цөм нь нэгдүгээрт үндэсний төрт ёс, тусгаар тогтнол, ахмад үеэ хүндэтгэн дээдлэх, хоёрдугаарт эх нутаг, байгаль дэлхийгээ бишрэн хамгаалах, гуравдугаарт үндэнсий соёлоо өвлөн залгамжилж хөгжүүлэх, дөрөвдүгээрт дэлхий дахины түүх, соёл, иргэншилд оруулсан бидний хувь нэмэр буюу бахархал юм” хэмээн онцоллоо. 




























Холбоотой мэдээ