ДУНДГОВЬ: Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын туруутан амьтдад 1350 кг хужир тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргаанаас шинэ он гарсаар уулын туруутан аргаль, янгирт 1350 кг
хужир тодорхой цэгүүдэд тавьж өглөө.
УЦУОШТ-ийн мэдээлснээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар тус
аймгийн нийт нутгийн 15 орчим хувьд зудын эрсдэлгүй, 30 орчим хувьд бага
эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарч, харьцангуй өнтэй өвөл болж байна.
Тиймээс энэ өвөл Их газрын чулууны амьтдад одоогоор өвс тавиагүй, өмнөх оны 10-12 дугаар
сард 4 удаагийн биотехникийн арга хэмжээ авч, 1250 кг хужир тараан байрлуулаад
байна.
Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын
хамгаалалтын захиргаа нь 175,906 га талбайг хамран үйл ажиллагаа явуулдаг ба 2023
оны хаврын тооллого, судалгаагаар тус цогцолбор газарт 191 янгир, 65 аргаль
байсан бол мөн оны намрын тооллого судалгаагаар тэх, ямаа, ишиг, угалз, хомь,
хурга гээд нийт 300 гаруй бодгаль тоолжээ.