СҮХБААТАР: Цахим залиланд өртөгсдийн дийлэнх нь төрийн албан хаагч, удирдах албан тушаалтан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-11 16:49:09

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Иргэд цахим залиланд өртөж хохирох тохиолдол гарсаар байна. Хохирогчдын 62 хувь нь дээд боловсролтой бол 20 гаруй хувь нь төрийн албан хаагч, удирдах албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллагаас танилцууллаа.

 

2024 оны нэгдүгээр сард 10 иргэн цахимаар залилуулж 31,4 сая төгрөгөөр хохирч байсан бол 2025 оны нэгдүгээр сарын байдлаар 13 иргэн 71 сая төгрөгөө залилуулжээ.

 

Цахимаар залилагчдын арга илүү нарийсч фэйсбүүк, инстаграммаас гадна олон төрлийн зээлийн аппликейшнуудыг ашиглан бусдыг залилах болжээ. Мөн тэмдэглэлт баяр ёслол буюу иргэдийн санхүүгийн хэрэглээ ихэсдэг үеэр залилангийн шинжтэй үйл ажиллагаа идэвхждэг байна. Тиймээс сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор иргэдийг цахим залиланд өртөхөөс сэргийлж, аливаад болгоомжтой хянуур хандахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ