Мадридчууд эцсийн мөчид "Ман Сити"-г хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-12 09:25:27

ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 12. /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөөх нэмэлт үе шатны эхний тоглолтод  Испанийн “Реал Мадрид” баг Английн “Манчестер Сити”-г талбайд нь 3:2 харьцаагаар хожжээ.


“Реал”-ын  Килиан Мбаппе (60 дахь), Браим Диас (86), Жуд Беллингем (90+2) нар, талбайн эзэн багийн Эрлинг Холанд (19, 80, торгуулийн цохилтоор) гоол оруулсан байна.


Хариу тоглолт 19-ний өдөр Мадридад болно. Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны дүнгээр “Реал” 11 дүгээр байрт, “Манчестер Сити” 22 дугаар байрт тус тус бичигдсэн юм. Үндсэн үе шатны 8 тойргийн тоглолтын дүнгээр шилдэг 8 баг шөвгийн 16-д шууд шалгарсан бол 9-өөс 24 дүгээр байрт орсон багууд шөвгийн 16-д шалгарахын төлөө нэмэлт тоглолт хийж байна.


Сүүлийн зургаан жилийн хугацаанд тус хоёр баг Аваргуудын лигийн тэмцээний плей-оффт тав дахь удаагаа учраа тааран тоглож байгаа бөгөөд реалчууд 2022 ба 2024 онуудад, 2023 онд “Манчестер Сити” аваргалж байв. Европын клубүүдийн хооронд болдог хамгийн нэр хүндтэй энэ тэмцээнд “Реал” баг хамгийн олон буюу 15 удаа түрүүлсэн бол “Манчестер Сити” нэг удаа аваргалсан байна.  


Өчигдөр болсон бусад тоглолтын дүнг танилцуулбал, Италийн “Ювентус” талбайдаа Нидерландын ПСВ багийг 2:1-ээр, Германы “Боруссиа” баг Португалын “Спортинг” багийг 3:0-ээр, Францын ПСЖ баг “Брест”-ийг 3:0-ээр тус тус хожсон байна.

 

 

Холбоотой мэдээ