ХОВД: Маргааш “Аргил цагаан өвгөн” тууль хайлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-12 11:33:13

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Алтайгаа магтаж, тууль хайлах ёслол маргааш Ховд аймагт болно.

Энэ хүрээнд Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар “Аргил цагаан өвгөн” тууль хайлна.  

Тууль хайлах ёслол маргааш 16:00-19:00 цагт Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болох тул иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг уриаллаа.   


Тууль бол ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл юм. Тууль хайлах урлагийг түгээн дэлгэрүүлэхэд дээрх үйл ажиллагаа давуу талтай. 


Онцолбол, “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. 


Монголчууд эрт үеэс тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увдистай гэж үздэг байжээ.  


 

Холбоотой мэдээ