ЗАВХАН: 24 сумын 90 малчин аймгийн аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-13 17:05:37

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 2025 оны хошой аварга малчин өрхөөр 12, аймгийн аварга малчин өрхөөр 90 малчин тодорчээ.


Завхан аймгийн нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчид, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө аймгийн аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай.


2025 оны “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр:

-Асгат сумын​ Хайрхан багийн малчин ​Ёндонпунцаг​ийн Бямбадорж​,

-Баянтэс сумын Зайгал багийн малчин ​Цэрэндорж​ийн Түвдэндорж​,

-Идэр сумын​ Мануустай багийн малчин Думаа​гийн Баатархүү​,

-Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Өвгөн​ий Эхбаяр​,

-Сонгино сумын Тариат багийн малчин​ Вангиний Батсүх​,

-Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн малчин Раднаабазар​ын Батжаргал,

-Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин​ Гүррагчаа​гийн Батбаяр​,

-Тосонцэнгэл​ сумын Баян-Улаан багийн малчин Гүрмандал​ын Ганзориг,

-Тэс сумын​ Баян-Уул багийн малчин Аюурзанын Мөнхбат​,

-Улиастай сумын Өлзийт багийн малчин Нацагдоржийн Санж​,

-Шилүүстэй сумын Баян-Улаан багийн малчин Цэвэгжав​ын Хангарьд​,

-Яруу​ сумын Жаргалант​ багийн малчин Даваажав​ын Дагвадорж​ нар тодорлоо.


Завхан аймгийн 24 сумаас аймгийн аварга малчин өрхөөр нийт 90 малчин тодорчээ. Энэ жил Алдархаан, Отгон сумаас хамгийн олон буюу тус бүр 6 малчин өрх аймгийн аварга малчин болжээ. Үүний дараа Тэлмэн, Тэс, Нөмрөг, Их-Уул, Яруу сумаас тус бүр 5 малчин аймгийн аварга малчин болжээ.


“Аймгийн аварга тариаланч”-аар:

​​​​​-Баянтэс сумын ​Хачиг багийн тариаланч Содномдаржаа​гийн Цогтгэрэл​,

-Улиастай сумын​ Чигэстэй багийн тариаланч Туваансүрэн​гийн Гантуяа,

-Улиастай​ сумын Жаргалант багийн тариаланч ​Ойдовцогзол​ын Норжинлхам​,

-Их-Уул сумын Баян-Ухаа багийн тариаланч Гэндэн​гийн Байгальсайхан​ нар тодорлоо.


Энэ жил бэлчээрийн даацад тохируулан малын тоогоо цөөлж чанартай, таваарлаг мал сүргийг өсгөж байгаа, залуу малчдыг сургаж бойжуулсан. Газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж га-гаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож шилдэг тариаланч, аварга малчдыг тодруулсан гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ