ЗАВХАН: Дөрвөлжин сумын хүүхдүүд багаараа чөлөөт бөхийн аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-13 16:33:38

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж 130 гаруй тамирчин оролцжээ.


Тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн чөлөөт бөхийн холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулсан байна.


Энэ жилийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 сумын 15 байгууллагын тамирчид оролцсон. Сумдад чөлөөт бөхийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад таниулах дугуйлан секц хичээллэсний үр дүнд чөлөөт бөхийг шимтэн суралцах хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энэ жил гэхэд тэмцээнд оролцогчдын тоо өнгөрсөн жилээс 30 гаруйгаар илүү байна.


Өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Л.Равжинсүрэн дасгалжуулагчтай Дөрвөлжин сумын баг тамирчид эзэлсэн байна.


Дэд байрыг Г.Ишдорж дасгалжуулагчтай аймгийн БТСГ-ын баг тамирчид, гуравдугаар байрыг Б.Пүрэвцэрэн дасгалжуулагчтай Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн баг тамирчид эзэлсэн байна. 2025 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 14 төрлөөр Улиастайд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Спортын тэмцээнүүд үргэлжилж байна гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв.

Ташрамд, 2024 онд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 14 төрлөөр зохион байгуулж, 24 сумын давхардсан тоогоор 3000 гаруй тамирчин сурагч хамрагдсан байна. 

Л.Равжинсүрэн дасгалжуулагчтай Дөрвөлжин сумын баг тамирчид


Холбоотой мэдээ