СЭЛЭНГЭ: "Монголын нууц товчоо" нь түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг юм

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас "Монголын нууц товчоо" сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгууллаа.

 

“Монголын нууц товчоо” бол Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүмүүсийн амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулалМөн нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээл гэдгээрээ онцлогтой юм.

 

Ярилцлагад Сүхбаатар сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн Л.Лхагвалхам багштай 8в ангийн сурагчид болон "Монгол" номын зохиолч, судлаач, орчуулагч Э.Нямдулам нар оролцсон байна.

 

Холбоотой мэдээ