СҮХБААТАР: Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаанд 80 гаруй бизнес эрхлэгч оролцож байна
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт, 2025 оны
хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт
зориулсан "Сүхбаатарт үйлдвэрлэв-Бидний хэрэглээ-2025" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Ээлжит үзэсгэлэн худалдаанд зургаан сумын 80 гаруй бизнес эрхлэгч оролцож байна.
Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилготой бөгөөд үзэсгэлэн худалдаа хоёр хоног үргэлжилнэ.


























