Монголын шигшээ Гуамыг талбайд нь 11 онооны зөрүүтэй хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багтай тоглож буй.
Хэсэгтээ дөрөв хожигдсон Монголын баг өчигдөр тав дахь тоглолтоо Гуамын
талбайд хийж, 74:63-аар буулган
авснаар анхны ялалтаа байгуулав. Тус тоглолтод Э.Маргад 16 оноо, есөн самбар,
хоёр оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, нэг хаалтаар багаа манлайллаа.
Харин багийн ахлагч Б.Билгүүн 11 оноо, зургаан самбар авч, хоёр оновчтой дамжуулалт өгснөөс гадна гурван удаа
бөмбөг тасалж, дөрвөн хаалт хийснээр уг тоглолтод онцгой үүрэг гүйцэтгэв. Түүнчлэн
О:Эрдэнэцогт, Г.Болор-Эрдэнэ нар 11 оноогоор багтаа том тус хүргэжээ.
Одоо Монголын баг энэ сарын 23-нд талбай дээрээ Японыг шигшээ хүлээн авч тоглоно. Энэхүү тоглолтод манай баг хожих, эсвэл 10-аас доош онооны зөрүүгээр хожигдох даалгавартай. Харин Гуамын шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын багтай хийх бөгөөд уг тоглолт 30-аас дээш онооны зөрүүгээр Хятадын ялалтаар өндөрлөхөд монголчууд урьдчилсан финалын шатанд үлдэх эрхтэй болох юм.
Өчигдөр болсон тоглолтын үр дүнгээр Хятад хэсгээ тэргүүлж, Япон удаалж, Монгол, Гуам ижил оноотой боллоо. Хэсгээ тэргүүлж буй хоёр баг ААШТ-д оролцох эрхээ авах нь тодорхой болсон бол Монгол, Гуамын багийн хувь заяа сүүлийн тоглолтоос шалтгаална. Гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн нь өөр хэсгийн ижил амжилттай шалгарсан багтай ААШТ-ий нэмэлт эрхийн төлөө тоглох юм.