ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга БНХАУ-д албан ёсоор айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн
Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар БНХАУ-д энэ сарын 24-27-нд албан ёсны айлчлал
хийнэ.
9:00 цагт: Монгол Улс-Уур амьсгалын сан олон талт хэлэлцүүлэг Новотел зочид буудалд эхэлнэ.
11:00 цагт: УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа нар Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв,
Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичигт Баянгол зочид
буудлын хойно байрлах Корпорэйт зочид буудалд гарын үсэг зурна. Утас: 94999598
11:00 цагт: Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн аюулгүй
байдлын сэрэмжлүүлэг, “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар НОБГ, Нийтийн
тээврийн бодлогын газар, БОГ, УБХЗАА-ны Сайжруулсан шахмал түлшний хяналтын
хэлтэс НОБГ-т мэдээлэл хийнэ. Утас: 99107367
11:30 цагт: Монголын хүний төлөө намаас Засгийн газрыг огцруулах хууль зүйн үндэслэлийг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд танилцуулна. Утас: 99790206, 80190070
16:00 цагт: Монгол Улс-Уур амьсгалын сан олон талт хэлэлцүүлгийн үеэр БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Казакстаны Байгаль орчны сайдтай Новотел зочид буудалд уулзана.
17:00 цагт: ГрандАвардс-2024
шагнал гардуулах ёслол Миллиониум
плазагийн 6 давхарт болно.
-Сондгой тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-Тарвалин хийдийн
нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.
-Нөөцийн махыг
хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
-“Амар
байна уу” үзэсгэлэн худалдаа энэ
сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, "Их наяд” худалдааны төвд
гарч байна.
-МҮЭ-ийн
Соёлын төв ордоноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний
Монгол-2025" үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Энэтхэгийн
соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд
гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч
Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
-Төв аймгийн ЗДТГ-т Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулна.
-Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно.
-Завхан аймаг Улиастай суманд сар шинийн баярт зориулсан,
тус аймгийн 24 сум болон Говь-Алтай, Ховд, Архангай, Увс аймгийн ЖДҮ эрхлэгчид
оролцсон үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-24-нд болж байна.
Хилийн
чанадад:
-“Монгол хэл,
бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод нэгдүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулж байна.
-Олон улсын шатрын
холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар
цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна.
Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд
Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.