ХОВД: Зэрлэг амьтдад зориулан таван сумын нутагт өвс, хужир тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-24 16:29:06
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслийн нэг бол Хөшөөт төсөл. Төслийг хэрэгжүүлэгч "МоЭнКо" ХХК-ийн байгаль орчны багийнхан нөлөөллийн бүсийн сумдад зэрлэг амьтдын амьдрах орчныг дэмжих, тогтворжуулах биотехникийн ажил зохион байгуулжээ.

Энэ хүрээнд 2025 оны хоёрдугаар сарын 14-17-ны өдөр Дарви, Цэцэг, Алтай, Үенч, Булган сумын байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч болон Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Мөнххайрхан уул, Мянган угалзат нуруу, Үенч, Булган голын сав газрын захиргааны мэргэжилтэн, нутгийн иргэдтэй хамтран ажилласан юм. Улмаар Дарви, Цэцэг, Булган, Алтай, Үенч гэсэн таван сумын нутагт зэрлэг амьтны гол байршил цэгт 1000 боодол өвс, таван тонн хужир тавилаа гэж "МоЭнКо" ХХК-иас мэдээллээ.

Холбоотой мэдээ