АРХАНГАЙ: Аймгийн хүн ам өмнөх оныхоос 1.7 хувиар цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-25 12:30:46

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2023 оны эцэст 47091 эрэгтэй, 46525 эмэгтэй нийт 93616 хүн байнга оршин сууж байна. Энэ нь Монгол Улсын хүн амын 2.8 хувьтай тэнцэнэ. Байнгын оршин суугчдын тоо 2024 оныхоор хараахан гараагүй байна.


Дээрх тооноос харахад 2023 онд аймгийн хүн ам өмнөх оныхоос 1.7 хувиар цөөрсөн байгаа юм.

 

Тус аймгийн хүн амын 23.1 хувь буюу 21586 нь аймгийн төвийн Эрдэнэбулган суманд амьдардаг. Эрдэнэбулган сум нь 0.01 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Бусад сумтай харьцуулахад хамгийн бага нь юм. Харин хүн амын хувьд хамгийн их байгаа нь хүн амын төвлөрөл аймгийн төвд их байгааг харуулна.

 

Хүн амын тоогоор Эрдэнэбулган сумын дараа Цэнхэр, Өндөр-Улаан, Ихтамир, Эрдэнэмандал сум орж байгаа ба эдгээр суманд 5500-6000 хүн оршин сууж байна.

 

Хамгийн багад 2400 хүн амтай Цахир, 2800 хүн амтай Төвшрүүлэх, Булган сум орж байна.

 

ҮСХ-ноос хийсэн хүн амын хэтийн тооцооноос үзэхэд, Архангай аймаг 2025 онд 98199, 2035 онд 104406, 2045 онд 115874 болж өснө гэсэн үр дүн гарсан байдаг

Холбоотой мэдээ