Дуунаас хэт хурдан пуужинг Америкийн армийн зэвсэглэлд нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-27 15:38:44

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /TASS/. Дуунаас хэт хурдан, холын тусгалтай пуужинг АНУ-ын армийн зэвсэглэлд 2025 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд нийлүүлэхээр төлөвлөсөн тухай долоо хоног тутмын “Defense News” сонинд Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалжийг эш татан бичжээ. 


Эх сурвалжийн ярьснаар, Вашингтон муж улсын Льюис-Маккорд баазад байрлаж буй 17-р артиллерийн бригадад газарт суурилсан дуунаас хурдан пуужингуудыг нийлүүлэх ажээ. Зэвсгийг 2023 оны намар хүлээлгэн өгөх ёстой байсан боловч туршилтын явцад доголдол илэрсэн тул хойшлуулсан байна. 


Флорида муж улсын Канаверал хошуун дахь сансрын хүчний баазаас дуунаас хэт хурдан цөмийн цэнэгт хошуугүй пуужинг амжилттай харваж туршсан тухайгаа 2024 оны 12 дугаар сард Пентагон мэдэгдэж байсан юм.



Холбоотой мэдээ