ДОРНОГОВЬ: “Цагаан сар” үзэсгэлэн худалдаагаар 330 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд 210 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож нийт 330 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ.
Энэ
жилийн үзэсгэлэн худалдааны онцлог нь бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, савлагаа
өмнөх жилийнхээс сайжирч бизнес эрхлэгчдийн оролцоо нэмэгдсэн хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Тухайлбал, Дорноговийн брэнд болсон загсгал цайны
нэр төрөл олширсон бол Айраг сумын үйлдвэрлэгч “Буман-Ашигт” хоршоо бог, бод малын махыг ангилан ялгаж, гарал үүсэл тодорхой, чанар эрүүл аюулгүй
байдлыг хангасан савлагаатай худалдаж байгаа нь хэрэглэгчдийн таашаалд
нийцжээ.
Үүнээс гадна говь нутгийн оёдолчид үндэсний дээл, малгай, бүс, хантааз зэрэг баяр
ёслолын үед өмсөх хувцсыг өргөнөөр урласан нь мөн л эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн
байлаа. Энэ жил говь нутагт цас багатай,
бэлчээр сайтай өнтэй өвөл болж байгаа тул сумдын малчид цагаан идээгээ
боловсруулж тавгийн ааруул, өрөм, шар тосыг бэлтгэж өргөнөөр худалджээ.