ДАРХАН-УУЛ: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байрыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Мэдээлэл холбооны Дархан дэд төвийн байрыг ашиглалтад орууллаа.
Улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын гуравдугаар багийн нутагт барьсан уг төв нь улсын хэмжээнд жишиг болсон бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний төв гэж УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
Цахим аймаг болгох зорилт дэвшүүлж салбар яамнаас хоёр аймгийг сонгосны нэг нь Дархан-Уул аймаг юм.
Дээрх төвийг ашиглалтад оруулснаар дата мэдээллийн нэгдсэн бааз суурийг бүрдүүлэх, технологийн компаниудын мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, төвийн бүсийн мэдээлэл солилцооны төв болгон ашиглах зэрэг олон давуу талтай юм.
Мөн тус байранд Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн хөгжлийн төв, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн үйлчилгээний есөн байгууллага үйл ажиллагаагаа явуулна.
Тус барилгын гүйцэтгэгчээр “Биг Монголиа билдинг” ХХК ажиллажээ хоёр жилийн хугацаанд ажиллаж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа болон холбогдох албаны төлөөлөл, иргэд оролцлоо.







