АРХАНГАЙ: Хүн амын дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин зонхилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо эхэлснээс хойш аймгийн хүн амын 48 хувь нь хамрагдаад буй. Өвчний сэжигтэй болон өвчтэй илэрсэн тохиолдлын тэргүүлэх 5 шалтгаан нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, шээс бэлгийн тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, халдварт ба шимэгчит зарим өвчнүүд байна.
Үүний дотор эрчүүдийн өвчлөлийн эмгэгийг харвал зүрх судасны эмгэг тэргүүлж, хорт хавдар, чихрийн шижин, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, амьсгалын тоглолцооны эмгэгүүд удаалж байна.
Аймгийн хэмжээнд 2024 онд хүн амын нас баралтын 498 тохиолдол бүртгэгджээ. Нас баралтын шалтгаант цусны эрхтэн тогтолцооны өвчлөлийн нас баралт 191, хорт хавдрын нас баралт 112, осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 99 тохиолдлоор тэргүүлж байна.
Өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулахад нас баралт 23 тохиолдлоор буурчээ.