Чевнингийн тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Лондон хотноо болж буй Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцож байна.
Тэрбээр энэ үеэр Их Британи, Умард Ирландын
Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Тэтгэлгийн
асуудал хариуцсан захирал Эмма Хэннэсситэй уулзжээ. Уулзалтаар 2013 оноос хойш
хоёр орны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн
хүрээнд дэлхийд нэр хүндтэй Британийн их сургуулиудад манай улсын 180 гаруй
залуучууд суралцаж төгссөнийг онцолсон байна. Түүнчлэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг
үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран
хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хугацаа дөрөвдүгээр
дүгээр сард дуусгавар болно. Тиймээс санамж бичгийг шинэчилж, тэтгэлэгт
хамрагдах иргэдийн тоог нэмэхээр тохирсон байна.