АРХАНГАЙ: Малчид 630 гаруй сая төгрөгийн цагаан идээ борлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сар шинийн өмнө Архангай аймгийн малчдын хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод болсон.
“Архангайн цагаан идээ" үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 10-25-ныг дуустал хугацаанд Ялалтын талбайд зохион байгуулж, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт сумын 80 гаруй малчин оролцсон юм.
Малчид
10 гаруй нэр төрлийн 40 тн цагаан идээ худалдаж, 630 гаруй сая
төгрөгийн борлуулалт хийжээ.