СЭЛЭНГЭ: “Уран хийц” цахим үзэсгэлэнг нээлээ

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2025-03-07 17:12:24

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Улс даяар энэ сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Музейн нээлттэй өдрүүд 2025” үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс “Уран хийц” цахим үзэсгэлэнг нээлээ.

 

Тус үзэсгэлэнгээр музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монгол дархадын урласан  дахин давтагдашгүй уран нарийн хийцтэй шашны эд өлгийн зүйлсээ дэлгэж байна.

 

Холбоотой мэдээ