УВС: Долоодойн уйгар бичээсийн эх хувилбар аймгийн музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны гуравдугаар сарын
11 /МОНЦАМЭ/. Аймгийн музейд хадгалагдаж байгаа Долоодойн
уйгар бичээсийн хуулбар нь Чингис
хаан Үндэсний музейд тавигдсан байна.
Энэхүү
бичээс нь Увс аймгийн Түргэн сумын нутаг Хар ус гэдэг газраас олджээ. Энэ газрыг нутгийн ардууд Долоодойн
булш гэж нэрлэдэг.
Тус бичээсийг 1955
онд анх археологич Ц.Доржсүрэн олжээ.
“Долоодойн
уйгур бичээсийг зөвлөлтийн түрэг судлаач А.М.Щербак тайлж уншсан судалгааны үр
дүнгээ 1961 онд орос хэлээр нийтлүүлсэн байдаг. ШУА-ийн Хэл зохиолын
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Вандуй гуай 1958 онд А.М.Щербакийн
илгээсэн урьдчилсан судалгааны үр дүнг орчуулж танилцуулсан байна. А.М.Щербак
гуай Долоодойн гэрэлт хөшөөний бичээсийг согд бичгээс уйгур бичигт шилжих
шилжилтийн үед хамаарах дурсгал гэж үзсэн байдаг” хэмээн тус
музейн ажилтан Б.Цэндээ хэллээ.