ОРХОН: Нэгдүгээр улирлын шалгалтад 67 иргэн оролцохоор бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-13 11:09:40

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж байна. 2025 оны нэгдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт аймгийн ЗДТГ-ын Төрийн албан хаагчийн сургалтын танхимд өчигдөр 08.30 минутад эхэлсэн.


Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтад оролцогч нарт зориулж үнэ төлбөргүй сургалт хийсэн байна. 


Үүнтэй холбоотойгоор сургалтад хамрагдсан иргэд төрийн албаны тусгай шалгалтад орж эхнээсээ үр дүн гарч тэнцэж эхэллээ.


Нэгдүгээр улирлын шалгалтад 67 иргэн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг хоёр өдөр таван ээлжээр зохион байгуулж байна.

.

Холбоотой мэдээ