Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-10-27 07:36:57

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

 Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, Алтайн  салбар уулс, говь талын нутгаар   секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан,  Говийн бүсийн хойд хэсэг,Дорнод, Дарьгангын тал нутгаар  0-5 градус, бусад нутгаар 4-9  градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:.  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

 

.  

Холбоотой мэдээ