ТӨВ: Музейн нээлттэй өдрүүдээр 923 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-13 18:04:27

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Урин хаврыг угтсан соёлын томоохон үйл ажиллагаа болох “Музейн нээлттэй өдрүүд” Төв аймагт үргэлжилж байна. Тус өдрүүдээр музейд байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 923 иргэд үйлчлүүлжээ.


Тодруулбал, 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд том хүн 101, хүүхэд 123 үйлчлүүлсэн бол 10-ны өдөр том хүн 58, хүүхэд 42, ахмад настан 16, боловсролын хөтөлбөрт 19 иргэн хамрагдсан байна. Энэ сарын 11-ний өдөр том хүн 13, хүүхэд 94, оюутан залуус 240 ахмад настан 4 үйлчлүүлсэн бол 12-ны өдөр том хүн 16, хүүхэд 17, оюутан залуус 80, ахмад настан 1 тус тус үйлчлүүлжээ.


Төв аймгийн музей нээлттэй өдрүүдээрээ Төв аймгийн видео танилцуулга, Манзушир хийдийн анимейшн танилцуулгыг үзүүлэхийн зэрэгцээ, Виртуал музейн үзвэрийг толилуулж байна. 



Холбоотой мэдээ