СҮХБААТАР: МУИС-тай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-03-14 11:04:59

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. МУИС болон Сүхбаатар аймаг хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Зүүн бүс нутгийн хөгжлийг хурдасгах хүрээнд бүх талын судалгаа шинжилгээний ажлыг хамтарч хийх, Сүхбаатарын хүүхдүүд улсын ууган сургуульдаа урьд жилүүдээс илүү олноороо элсэн суралцах, төгсөж ирээд аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох боломжийг бүрдүүлэхэд түлхүү хамтарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга М.Идэрбат тодотголоо.

 

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн салбар сургуулиудын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд тэд хоёр хоногийн хугацаанд Сүхбаатар аймгийн түүх, байгалийн дурсгалт газруудтай танилцах юм.


 

Холбоотой мэдээ