ДАРХАН-УУЛ: Чингис мастер кроссын аваргаар Ш.Гомбодорж тодорлоо

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-03-17 10:54:55

Дархан, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг "Чингис мастер кросс" авто уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.


Монголын Автомастеруудын холбооны хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн нэр хүндтэй "Чингис мастер кросс" уралдааны 23 дахь гарааны аваргаар спортын мастер Ш.Гомбодорж тодорч цом авлаа.




Тэмцээний энэ удаагийн онцлог нь УАЗ болон Седан гэсэн хоёр ангиллаар болж нийт 106 тамирчин 2.7-3.7 км бартаат замыг туулж өрсөлдсөн юм. Энэ жилийн УАЗ ангиллын төрөлд 84 тамирчин уралдсан нь Монголын авто мастеруудын холбооны түүхэнд хамгийн олон тамирчин уралдаж дээд амжилт тогтоожээ.




УАЗ ангиллын төрөлд хоёрдугаар байрт Спортын дэд мастер Энхжаргалын Пүрэвбаяр, гуравдугаар байрт Цэрэннадмидын Дашням нар шалгарлаа.


Харин Седан ангиллын төрөлд Спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ түрүүлж, спортын дэд мастер Э.Пүрэвбаяр, гуравдугаар байрт спортын мастер Л.Ариунболд орлоо.




Шагнал гардуулах үеэр тэмцээний Ерөнхий зохион байгуулагчдаас орон нутгаас дэмжиж ажилласан Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, мобиком Дархан зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал хадгалуулав. Мөн аймгийн БТСГ-аас онцлог таван тамирчинд БТСГ-ын 60 жилийн ойн хүндэт гардуулав.