ЗАВХАН: Ганцын давааны зорчих хэсгийг нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастайгаас Говь-Алтай чиглэлийн Ганцын давааны замын зорчих хэсгийг нээж авто машины хөдөлгөөн хэвийн үргэлжилж
байна.
3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Завханы ихэнх нутгаар цас орж шуурсан. Үүнтэй холбоотой томоохон даваанд цас хунгарласан, халтиргаа гулгаа үүссэн. Загастайн даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цас хунгарласан халтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж Ганцын давааны зам бүрэн хаагдсан.
Ганцын даваа нь Улиастайгаас, Говь-Алтай чиглэл, Завханы урд бүсийн сумдын зорчдог гол зам юм. Давааны замын зорчих хэсэгт их хэмжээний цас хунгарлаж авто зам явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй байсан учир давааны замыг түр хаасан байсан юм.
"Завхан Азза" ХХК-иас энэ сарын 17-18-ны өдрүүдэд А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны 12-17 км хоорондох замын зорчих хэсгийн хунгарласан цасыг цэвэрлэж авто машин хөдөлгөөн үйлдэхэд хэвийн болгосон байна.
Давааны замын замын зорчих хэсгийг нээсэн ч цаг агаар дулаарсантай холбоотой өдөртөө цас хайлж, шөнөдөө замын зарим зорчих хэсэг мөстөх, гулгаа үүсэх, мөн шавар ихтэй байгааг анхаарна уу. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотой шар усны үерээс болгоомжилж баталгаатай замаар зорчихыг иргэд, тээвэрчдэд анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Улиастай Алтай чиглэлийн 1103 дугаартай Ганцын давааны 13-14 км дэхь зам 2025 оны 3-р сарын 19