Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэхэд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар, ДДЭШ ТВ ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Ингэснээр ДДЭШ
компанийн шинэ төхөөрөмжийн “Цаг
агаар” цэсээс 21 аймаг, 330 сумын цаг агаарын мэдээллийг харах боломжтой болж байна.
Тус цэсэнд:
-Суурин
газруудын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээлэл
-Бүс
нутгийн цаг агаарын мэдээлэл /текс,
аудио хувилбартай/
-Томоохон
голуудын усны түвшин, үертэй голуудын мэдээлэл
-Цаг
агаарын аюултай, гамшигт
үзэгдлийн мэдээлэл багтаж байгаа юм.