Шилдэг 10 гэрэл зурагчин Чингисийн талбайд бүтээлээ дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-10 12:45:54

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо “МГЗНХ”-оос “PRESS PHOTO” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр томоохон мэдээллийн байгууллагын гэрэл зурагчид хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр Их эзэн Чингисийн талбайд нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй арван гэрэл зурагчин оролцож байгаа аж.  Тодруулбал, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраабал, Т.Чимгээ, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага, “Ардчилал” сонины гэрэл зургийн сурвалжлагч Ү.Одбаяр, “Үндэсний шуудан” сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Эрдэнэтуяа, “Засгийн газзрын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Ганбаяр, MPA.мн цахим хуудсын гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир, “Монголын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин, Цензургүй.мн цахим хуудсын гэрэл зургийн сурвалжлагч Ц.Баярбаатар, “Өдрийн сонин”-ы гэрэл зургийн Ц.Мягмарсүрэн нар юм.

Гэрэл зурагчид бол Монгол Улсад өрнөж буй улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд гээд маш олон салбарын өрнүүн их үйл амьдралыг өдөр тутамдаа гэрэл зурагт буулган үлдээж, нэг ёсондоо Монгол Улсын түүхийг хадгалж үлддэг хүмүүс юм. Энэ ч үүднээс хэвлэлийн гэрэл зурагчдын дарсан кадр, бүтээл он цаг улирах тусмаа үнэ цэнэтэй төдийгүй тэр хэрээрээ хөдлөшгүй баримт болж үлддэг билээ.

Энэхүү үзэсгэлэнгээс та өнгөрсөн хугацаанд улс төр, нийгэм, эдийн засаг хийгээд бусад салбарт болж өнгөрсөн үйл явдлын түүхэн гэрэл зургуудыг үзэж боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ