Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын
хотгор, Тэс голын хөндийгөөр -5-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан
голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1-+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар +5-+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа,
Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн
бүс нутгаар +16-+21 градус, бусад нутгаар +12-+17 градус дулаан байна.
Ихэнх нутгаар
дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй
байхыг ЦУОШГ анхааруулжээ.