Хан Док Суг огцруулах үндэслэлийг хүлээж авсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-24 11:33:58

СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 24 /TASS/. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Суг албан тушаалаас нь огцруулж хариуцлагад татах тухай Үндэсний ассамблейгаас (парламент) гаргасан үндэслэлийг Үндсэн хуулийн цэц хүлээж аваагүй байна. 


Ерөнхий сайдад импичмент зарлахыг Үндсэн хуулийн цэцийн найман шүүгчийн нэг нь дэмжжээ. Ингэснээр тэрбээр үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээс гадна ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчийн статус нь мөн сэргэнэ.


Өмнөд Солонгосын парламент Ерөнхий сайд Хан Док Суд өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд импичмент зарласан юм. Хууль тогтоогчид түүнийг "12 дугаар сарын 3-ны өдөр онц байдал зарлаж, үймээн самуун дэгдээхэд тусалсан эсвэл саад хийгээгүй” гэсэн таван үндэслэлээр буруутгаж импичмент зарласан байна. Хан Док Су онц байдал зарлахын эсрэг байсан гэдгээ мэдэгджээ.

Холбоотой мэдээ